builderall

ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО

   Жэт олон улсын сургуулийн хүний нөөцийн алба нь байгууллагын эрхэм зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр бүтээлч, эерэг хандлагатай, ур чадвартай чадварлаг баг, хамт олныг бүрдүүлэн ажиллаж байна.

   Бид ажилтнууддаа нэр хүндтэй ажлын орчин, мэргэжлээрээ өсөн дэвжих боломж, өрсөлдөхүйц цалин урамшуулал олгодог. Энэхүү хуудсаар бид танд манайд нээллтэй байгаа ажлын байранд хүсэлт илгээх алхамуудыг танилцуулж байна. 

 
АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮЕ ШАТ:
1.Анкетын шалгаруулалт: Ажил горилогчийн анкетын мэдээлэлд үнэлгээ хийн анкетын шалгаруулалтыг хийж улмаар анхан шатны ярилцлагад орох ажил горилогчийг сонгоно.
 
2.Анхан шатны ярилцлага: Анхан шатны ярилцлагыг Хүний нөөцийн мэргэжилтэн удирдан тухайн нэгж хариуцсан менежертэй хамтран хийнэ.
 
3.Сонгон шалгаруулалтын тест: Анхан шатны ярилцлагад тэнцсэн ажил горилогчоос сонгон шалгаруулалтын тест, ур чадварын шалгалтыг авч болно.
 
4.Тодорхойлолт авах: Мэргэжлийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн ажил горилогчийн талаар урьд нь ажиллаж байсан албан байгууллага, хамтарч ажиллаж байсан удирдах ажилтнаас нь мэргэжлийн ур чадвар, хандлага, бусад холбогдох мэдээллийн талаар шаардлагатай гэж үзвэл тодорхойлолт авна.
 
5.Хоёр дахь  шатны ярилцлага: Сонгон шалгаруулалтын өмнөх үйл явцуудад тэнцсэн ажил горилогчийг 2-р шатны ярилцлагад урина.
 
6.Ажилд авах шийдвэр гаргах: Ажилд авах эцсийн шийдвэрийг сонгон шалгаруулалтын үнэлгээ болон ярилцлага хийсэн ажилтнуудын нэгдсэн саналд үндэслэн Сургуулийн захирал эцэслэн гаргана.

ХОЛБОО БАРИХ 

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

  • Манлайлагч, үнэнч шударга, хариуцлагатай.

  • Багаар, хамтран ажиллах чадвартай.

  • Тогтвор суурьшилтай ажиллах, мэргэших сонирхолтой.

  • Бүтээлч, шинийг санаачлах

АЖЛЫН БАЙР