builderall

ХИЧЭЭЛИЙН ЦАХИМ КОНТЕНТ БЭЛДЭХ сургалт

  Багш нарын байнга асуудаг 25 асуултанд  хариулах байдлаар сургалтын хөтөлбөрийг боловсруулсан. Цахим сургалтаар  өдөр бүр БАГШ шууд (LIVE) суралцагсадтайгаа  холбогдож семинар байдлаар хичээлийг явуулах болно.  Тухайн өдрийн хичээлээс ойлгоогүй зүйлээ  лайв хичээлийн үед асуухаас гадна БАГШТАЙГАА урьдчилан цаг тохирч 1:1 уулзалт хийж  заавар, зөвлөмж авах боломжтой.

ЗӨВЛӨГӨӨ АВАХ УУЛЗАЛТАНД ХЭРХЭН БЭЛДЭХ ВЭ?

 " Хичээлийн цахим контент бэлдэх сургалт"-ын хамгийн чухал хэсэг бол сургалтын агуулгыг судлах, сурсан зүйлээ хэрэгжүүлэх үед гар гарсан ойлгомжгүй зүйлээ тодруулж багшаас зөвлөгөө авах  1:1 цахим уулзалт юм. Уулзалт бүр  30 минут үргэлжлэх бөгөөд энэ хугацааг  бүрэн ашиглахын тулд цахим уулзалтын өмнө ТА дараах ажлуудыг заавал хийсэн байх ёстойг анхаарна уу?

 
 Судлах ёстой хичээлүүдээ судалсан байх;
 Хичээлийг үзэж байхдаа ойлгомжгүй, программ дээр ажиллах үед гарсан асуудлуудыг сайн тэмдэглэж авсан байх;
 Хичээлийн агуулгын хүрээнд сурсан зүйлээ ашиглан цахим хичээл хийх явцад  өөрт тулгарч буй асуудлын талаар эргэцүүлэн бодож  асуултаа
     бэлтгэх;


 Цахим уулзалт эхлэхээс өмнө дараах зүйлүүдийг анхаараарай.
            Wi-Fi холбоостой байх;                  30 минут танд саад болох зүйлгүй байх;
          Сууж ярилцахад тохиромжтой, дуу чимээгүй орчинд байх;
          Өөртөө бичиж тэмдэглэх цаас, харандаа бэлдэх;
          Anydesk эсвэл teamveiwer программыг компьютер дээрээ суулгасан байх (Шаардлагатай тохиолдолд таны компьютер руу хандах);