builderall

     
Энэ хичээлтэй холбоотой асуух зүйл гарвал холбогдоно уу!
Чиглүүлэгч багшаас 1:1 коүчинг уулзалт хийх цагаа доорх товч дээр дарж авна уу.         

-Анхаар-

ТАНЫ ДААЛГАВАРУУД 

 ДААЛГАВАР
1

List  үүсгэх (Mailingboss)

Builderall платформ руу өөрийн эрхээр нэвтэрч орсны дараа MailingBoss>Subscribers>List хэсгээс зорилтот хэрэглэгч, суралцагчдын и-мэйлийг бүртгэх LIST-г үүсгэнэ.   Үүнийг хэрхэн хийхийг дээр буй хичээлийн бичлэгээс үзнэ үү. Дор буй шар өнгөтэй товч дээр дарж Builderal платформ руу нэвтэрнэ үү. 

 ДААЛГАВАР
2

И-мэйл автоматжуулалтын талаар уншиж судална уу.

Имэйл маркетинг: Автоматжуулалт, түүний хэрэглээ, давуу талууд

Имэйл маркетинг нь маркетингийн цоо шинэ арга, аргачлалууд ар, араасаа үргэлж түрэн гарч байгаа өнөө үед ч, дижитал маркетингийн хамгийн үр дүнтэй арга хэлбэр хэвээр байсаар.
 

Имэйл маркетингийн автоматжуулалт гэж юу вэ?

И-мэйл маркетингийн автоматжуулалт гэдэг нь ерөнхийдөө ямар нэг шаардлага хангагдсан, тодорхой үйлдэл хийгдсэн үед тохирсон и-мэйлийг автоматаар илгээх тухай ойлголт. Жишээ нь та манай вэб сайтаас "Веб сайттай болоход  заавал хэрэг  болох  зүйлсийн жагсаалтыг авах ." татаж авахаар и-мэйл бичих формд өөрийн имэйл хаягийг  бичиж илгээсэн бол би танд Веб сайттай болоход  заавал хэрэг  болох  зүйлсийн жагсаалтыг  үзэх холбоосыг и-мэйлээр илгээдэг. Энэ нь имэйл маркетингийн автоматжуулалтын нэг хэсэг.
 

Имэйл маркетингийн автоматжуулалт нь өөрийн имэйл жагсаалт дахь бүх хэрэглэгчдэд, яг ижил и-мэйлийг зэрэг бөөнд нь илгээхийн эсрэг ойлголт.
 

Имэйл маркетингийн автоматжуулалтыг ашиглах үндсэн ШАЛТГААНУУД

И-мэйл маркетингийн автоматжуулалтын чухал 3 ашиг тусыг л дурьдвал:

  • Цаг хэмнэнэ. 

И-мэйл маркетингийн автоматжуулалт нь нэг эсвэл цуврал имэйлийг шаардлага хангасан үед автоматаар илгээх ажлыг гүйцэтгэдэг тул цаг хэмнэх ач холбогдолтой. Та "Веб сайттай болоход  заавал хэрэг  болох  зүйлсийн жагсаалт"-ыг  авахаар шинэ хэрэглэгч бүртгүүлэх бүрт та хийж байгаа ажлаа түр хойшлуулан, өөрөө имэйл бичиж илгээгээд байх шаардлага гардаг бол ямар вэ? Төсөөлөөд үзээрэй.

  • Имэйл хүргэх цаг хугацааг нь тохируулах боломжтой
    И-мэйл маркетингийн автоматжуулалт нь тодорхой мэдээлэл авахаар бүртгүүлсэн хэрэглэгчдэд тэр дор нь, эсвэл тодорхой цагт имэйл илгээхээр тохируулах боломж олгодог. Мэдээж хэрэгтэй хүнд нь цаг алдахгүй, зөв цагт нь хэрэгтэй мэдээллийг илгээх нь бидний ажлын үр дүнг нэмэгдүүлнэ шүү дээ.
  • Илгээсэн и-мэйлийг нээж үзэх үзүүлэлт нэмэгдэнэ. 

Дээр дурдсанаар хэрэгтэй цагт нь зорилтот хэрэглэгчдэдээ илгээдэг учир таны илгээсэн и-мэйлийг хүмүүс нээж, уншиж, холбоос дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэл авах зэрэг имэйл маркетингийн үр дүнгийн үзүүлэлтүүдийг нэмэгдүүлдэг.

Автоматжуулсан имэйлийн хувьд ердийн маркетингийн имэйлтэй харьцуулахад нээлтийн хувь 50.4%, холбоос линк дээр даралт 106.3% илүү байдаг аж.
 

И-мэйл маркетингийн автоматжуулалтын үндсэн 2 төрөл

  • Цаг хугацаанд суурилсан

Бид хэрэглэгч и-мэйлийг хүлээн авах хугацааг өдөр, цаг минутаар тооцон тохируулах мөн тодорхой хугацааны дараа, тогтсон давтамжтайгаар илгээхээр төлөвлөх боломжтой байдаг. Жишээ нь, манай чатбот үйлчилгээний мэдээлэл авахаар имэйлээ бүртгүүлсэн шинэ хэрэглэгчдэд бид 4 имэйлийг 3 хоногийн зайтайгаар автоматаар илгээхээр тохируулсан байдаг.

  • Зан төлөвт суурилсан

Энэ төрлийн автоматжуулалт нь хэрэглэгчийн хийж байгаа үйлдэлд илүү төвлөрдөг. Өөрөөр хэлбэл танай явуулсан и-мэйлийг хүмүүс нээж үзсэн эсэх, холбоос линк дээр дарсан эсэхээс хамааран дараагийн илгээх имэйл ялгаатай байхаар тохируулах боломжтой байдаг.
 

И-мэйл маркетингийн автоматжуулалт ашиглан илгээдэг имэйлийн үндсэн төрлүүд

Welcome email: Автоматжуулалтын и-мэйлийн хамгийн өргөн хэрэглэгддэг төрөл. Вэб сайтаас ямар нэгэн мэдээлэл авахаар и-мэйлээ бүртгүүлсэн шинэ хэрэглэгчид рүү хамгийн эхний мэндчилгээ эсвэл хүссэн мэдээлэл бүхий и-мэйлийг автоматаар илгээх функц юм. Нэг удаагийн эсвэл хэд хэдэн имэйл бүхий цуврал хэлбэрээр төлөвлөж болно.

Thank you email: Худалдан авалт хийсэн хэрэглэгчид талархал илэрхийлсэн имэйл илгээхээр тохируулж болно. Энэ нь хэрэглэгчтэй урт хугацааны, тогтвортой харилцааг бий болоход эерэгээр нөлөөлдөг.
 

Online course emails: 
Имэйл листээ нэмэгдүүлэх шалгарсан аргуудын нэг нь үнэгүй сургалт, цахим ном зэргийг хэрэглэгчдэд санал болгох юм. Өөрөөр хэлбэл та тухайн хэрэглэгчийн сонгон авсан сургалтын хичээл тус бүрийг тодорхой давтамжтайгаар ээлж дараалан илгээх боломжийг и-мэйл маркетингийн автоматжуулалт олгодог.

                                                                                                                                                                                Эх сурвалж: https://nathouse.mn/