builderall

     
Энэ хичээлтэй холбоотой асуух зүйл гарвал холбогдоно уу!
Чиглүүлэгч багшаас 1:1 коүчинг уулзалт хийх цагаа доорх товч дээр дарж авна уу.         

-Анхаар-

ТАНЫ ДААЛГАВАРУУД 

 ДААЛГАВАР
1

Веб сайтаа үүсгэх (Cheetah website builder)

Builderall платформ руу өөрийн эрхээр нэвтэрч орсны дараа Tools>Builderall website builder програмыг сонгоод веб сайтаа үүсгэнэ. Веб сайтаа үүлэн технологид суурилсан, иж бүрэн динамик вэб бүтээх   платформуудын нэг болох Builderall платформыг  ашиглан веб сайтаа бүтээх болно. 
Веб сайт хэрхэн үүсгэхийг дээр буй хичээлийн бичлэгээс үзнэ үү. Дор буй шар өнгөтэй товч дээр дарж Builderal платформ руу нэвтэрнэ үү. 
    

Builderall платформ  нь дотроо маш олон төрлийн урьдчилан бэлтгэсэн агуулгын блокуудтай. Танд кодын, дизайны мэдлэг шаардлагагүй.

Зүгээр л зураг, текстээ оруулахад болно.

Сургалтын контентоо бэлдээд оруулахад болно.

    


Веб сайтаа хийхдээ анхаарах нэг зүйл 
     Та эсвэл танай байгууллагын анхаарах ёстой чухал зүйл бол  вэб сайтын бүтэц, агуулгаа нь  хэнд ч ойлгомжтой , энгийн байхаар  ажиллуулж эхлэх юм.  Тэрнээс та  шууд л  gogo.mn, unegui.mn, news.mn шиг веб сайт болохыг хүсвэл танис нилээн өндөр өртөг, зардал, цаг хугацаа зарцуулахаас  гадна нарийн мэргэжлийн хүмүүсийн тусламж хэрэг болно. Иймд энгийнээс эхлэхийг хичээ. Гоёмсог, төгс зүйл хийх гэсэн хүлээлт нь  эргээд танд илүү дарамтыг учруулдаг.

Веб сайтаа үүлэн технологид суурилсан, иж бүрэн динамик вэб бүтээх  платформ ашиглаж хийх
   Өөрөө веб сайтаа ямар нэгэн  код бичихгүйгээр  хийх  боломжтой  маш олон төрлийн программ буюу платформ  байдаг. Та дизайн болон технологийн бага зэргийн мэдлэгтэй бол эдгээр платформын нэгийг ашиглаад хэний ч гар харахгүйгээр өртөг багатайгаар, богино хугацаанд вэб сайтаа өөрөө хийх боломжтой.  Эдгээр платформыг ашилахын гол датуу тал нь  та веб сайтаа чөлөөтэй удирдах боломжтой байдаг.  Эдгээр нэг платформуудын нэг бол Builderall  платформ юм.