ДУНД АНГИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
Хичээлээс гадуурх хүүхэд хөгжүүлэх хөтөлбөр нь хүүхдийн сурлага хүмүүжилд эерэгээр нөлөөлж, сургуульдаа сурах хүсэл эрмэлзлэл дүүрэн болгох, мөн хүүхдийн авьяас чадварыг нээх, өөрийгөө илэрхийлэх, багаар ажиллах, шинэ зүйлд сурах, туршлага хуримтлуулах зэрэг боломжийг олгодог.
Үүний үндсэн дээр суралцагч өөрийн хүсэл сонирхол, авьяас чадвараа таньж мэдсэнээр ирээдүйн мэргэжлийн сонголтоо хийхэд нь туслан, олон талын авьяас ур чадвартай болоход дэмжлэг үзүүлдэг.
Долоо хоног бүр өөр, өөр сэдвийн хүрээнд ярилцсанаар сурагчдын англи үгийн сан нэмэгдэх, өөрийгөө илэрхийлэх хүсэл төрөх, англи хэлний хичээлийн идэвх оролцоо сайжрах болно.
Хүүхэд өөртөө итгэлтэй болох анхаарал төвлөрүүлэх чадварыг нэмэгдүүлж, нягт нямбай болох ба дүрслэлийн бүтээх чадвар нэмэгдэх, мөн будалтын техникүүдээс суралцах, бүтээлч хандлагаа хөгжүүлэх зэрэг олон чадвар эзэмшинэ.
Математикийн хичээлд сонирхолтой хүүхдүүдийн сонгох клуб бөгөөд сонирхолтой бодлого бодож, бодсон бодлогоо хамгаалж багаар ажиллаж сурна.
Бөмбөр, аргил гитар, дуулах арга барил, гоцлол гитар, даралтат хөгжмийн бүтэц зохион байгуулалт зэргийн тус тусын гүйцэтгэх үүргийг танилцуулж, TAB болон нотны анхан шатны мэдэгдэхүүн олгоно. Хөгжимдөх арга, зөв барилт, тавил эзэмшүүлэх, сонсгол хөгжүүлэх, хоолойн дасгал, ой тогтоолт сайжруулж цаашид бие даан авьяасаа бүтээлчээр хөгжүүлэх зорилготой. Хөгжмийн урлагаас суралцаж, хөгжмийн хамтлаг үүснэ.
Кодчилолийн суурь болох алгоритмын тухай ойлголт авсны дараагаар орчин үед эрэлт нь хурдацтайгаар нэмэгдэж буй Python хэлийг эхнээс нь эхэлж зааснаар сурагчдын компьютерын шинжлэх ухааны мэдлэгийг цогц байдлаар хөгжүүлдэг. Project based learning буюу төсөлд суурилсан байдлаар зохион байгуулдаг нь сурагчдын сонирхлыг татдаг.
Найрал дууны дугуйлангаар суралцагчид маань хоолой салгаж дуулах, акапела дуулах, хэл яриа зүгшрүүлэх дасгалуудыг хөгжмийн аянд оруулж дуулах аргуудыг эзэмшинэ. Мөн бусадтай харилцах, олон нийтийн газар биеэ зөв авч явах, бусдыг сонсож, хүндэтгэж, хайрлах соёлд суралцдаг бөгөөд найрал дууны удирдагч багшийн гарын схемийн хөдөлгөөнийг ойлгомж мэдэрч дуулах чадавартай болохоос гадна хөгжмийн онолын мэдлэгээ сайжруулна.
Хүүхэд өөрийгөө нээх, жүжиглэх, уран унших, биеэ зөв авч явах чадваруудыг эзэмшинэ. Хүүхэд өөртөө итгэлтэй болж урлагт хайртай хүн болж төлөвшинө.
Хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлж, анхаарал төвлөрөлт, ой тогтоолт, тооцоолон бодох, дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах, сууж сурах арга барилыг эзэмшүүлэхэд чиглэсэн.
Сурагчид англи, монгол хэл дээр ном уншсанаар үсгийн сан, үгийн баялаг нэмэгдэх, уншсан номын талаар бусаддаа ярих замаар өөрийгөө бусдад тодорхой, зөв илэрхийлж сурна. Мөн ном уншсанаар бүтээлч үйл ажиллагаанд суралцаж, олон шинэ санаа олж амьдралдаа бүтээлчээр хэрэгжүүлэх боломжтой болно
Бүжгийн мэдлэгтэй болохоос гадна, хөдөлгөөний эвсэлтэй, аяны мэдрэмжтэй, зөв алхаа гишгээтэй болох бөгөөд мөн бүжгийн хөдөлгөөнөөр дамжуулан хүүхдийн оюун ухааны хөгжилд нөлөөг үзүүлэхэд чиглэсэн.
Агаарт түргэн хатдаг хэрэглэгдэхүүн ашиглах бөгөөд хүүхэд урлан бүтээх үйл явцад хэрэглэгдэхүүн нь гарт нь зөөлөн байдаг учраас хурууны өндгөөр мэдэрч бүтээл хийх явцад мэдрэмж нь сайн хөгжиж өгдөг. Мөн орон зайн мэдрэмж маш сайн хөгжих, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх давуу талтай. Хөргөгчний наалт, чимэглэлийн баримал, түлхүүрийн оосор, хүн, амьтан гэх зэрэг маш олон чимэглэлийн барималуудийг хийж сурна. Энэ клуб нь бага ангийн сурагчдад илүү тохиромжтой.
Оригами нь нүд болон гарын баримжааг сайжруулах, аливаа зүйлийг дараалллын дагуу хийдэг болох, учир шалтгааныг ойлгох, ой тогтоолт сайжрах, анхаарал хандуулах чадваруудыг эзэмшүүлдэг байна.
Хүүхдийн сэтгэхүйд багаар ажиллах чадварыг суулгаж, эвсэг нийтэч зантай болгож өгдөг. Үүнээс гадна богино хугацаанд оновчтойгоор зөв шийдвэр гаргах чадвар эзэмшүүлдэг.