builderall
Миний тухай

Дуртай зүйлээ хийж, дуртай амьдралаа бүтээе.
Цахим боломжоо ашиглая!

ТА БИДНИЙ ИТГЭЛ, УХААН 2 МИНЬ ӨНГӨРСӨН ҮЕЭЭС ИРЭЭДҮЙ РҮҮ ГАРГАЖ ӨГӨХ БОЛНО.

Мэдээллийн технологийн мэргэжилтэн, tend.mn веб сайтыг үүсгэн байгуулагч
   
Сайн байна уу.  
Миний сайтад зочилж байгаа танд баярлалаа. 

 
Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарт 10 гаруй жил,  боловсролын салбар 5 жил ажилласан. Сүүлийн жилүүдэд сургалтын вэб хөгжүүлэх, цахим хэрэглэгдэхүүн, цахим хичээлийн контент боловсруулах, цахим сургалт зохион байгуулах тал дээр түлхүү ажиллаж байна.
 
    2019 оноос хойш www.tend.mn  сургалтын веб сайтаар дамжуулан хэд хэдэн цахим сургалтыг амжилттай зохион байгуулж байна. 

2020 онд “ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН АГУУЛГЫГ ЦАХИМ СУРГАЛТАНД БЭЛТГЭХ АРГА ЗҮЙ, ЦАХИМ СУРГАЛТЫН ОРЧИНГ БҮРДҮҮЛЭХ НЬ”  хөтөлбөрөөрөө төрөлжсөн сургалт зохион байгуулах эрхийг БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТЭЭС АВСАН. 
                                                                                                                                                             
Эх сурвалж  https://bit.ly/3jOuy5c

✍️ Багш нарт цахим хэрэглэгдэхүүн, цахим хичээлийн контент хийхэд ашиглагддаг зарим программ хангамж, хэрэглүүрийг нь ашиглаж сурахад нь туслахын зэрэгцээ  өөрийн сурч мэдсэн зүйлсээ контентоор дамжуулан хуваалцахаар Tend.mn-ийн олон мянган гишүүдэд зориулсан контент бүтээж Tend.mn веб сайт болон сошиал (YouTube суваг, Facebook)  сувгуудаараа  хүргэж байна.

🎬 Миний Youtube суваг дээрх хамгийн их үзэлт хандалт авсан видеог үзээрэй. 
🎬Facebook page  дээрх хамгийн их үзэлттэй видеог бас үзээрэй.


 

Бусад зүйлс
🎓 Би гар нэхмэл хийх, онлайнаар ажиллах,  интернэт маркетинг сонирхон судалдаг, ном унших, кино үзэх дуртай.
 Би Facebook page дээр хийж байгаа ажлынхаа талаар хуваалцадаг.  Энэ нь  алсаас танд сонирхолтой санагдвал намайг дагаарай.








 

🤑 Их сургуулийн 2 -р дамжаагаа дүүргэсний дараа  зуны амралтаараа 10 хурууны зөв байрлалаар 10 хуруугаар бичиж сураад бие даалт, курсын ажлыг компьютер дээр бичих  ажил маань миний оюутны амьдралыг санхүүжилдэг нэг суваг байлаа.
🤑 Их сургуулийн төгсөлтийн дипломын ажлын төслөөрөө php, mysql, html ашиглан вэб сайт хийж сурсан минь маш бага цалинтай багшийн ажил хийдэг байхад нэмэлт орлоготой байхад ихээхэн хэрэг болсон.


      


     ОДОО ДЭЭРЭЭ ТӨВЛӨРЧ ИРЭЭДҮЙДЭЭ БЭЛТГЭХ

 Одоо цаг л өнгөрсөн болж, ирээдүйг бүтээдэг.
  Ирээдүйдээ бэлтгэх хамгийн зөв шалгарсан арга бол  түүнийгээ сэтгэл дотроо дүрслэх явдал гэдгийг та ямар нэг ном эсвэл хэн нэгнээс сонссон байх эсвэл үгүй ч байж магадгүй.  ОДОО ДЭЭРЭЭ ТӨВЛӨРЧ ИРЭЭДҮЙДЭЭ БЭЛТГЭХ энэ миний дуртай философи. 


 Та ингэж төсөөлж чадна гэж нэг л итгэхгүй байна уу.
Ирээдүйд ирэх 5, 10 жил бидэнд ямар их боломж өгч болохыг нэг   л ойлгохгүй байгаад байна уу?

Ирээдүйгээ дүрслэх ухамсар та бидний өнгөрсөн үеэс эхэлж бидний хуримтуулсан мэдлэг дээр өсч өндийж боождог байна. Мэдлэг нь өнгөрсөн хугацаанд байнга бага багаар нэмэгдэн хуримтлагдаж ирсэн тул бид тэр бүрийг ашиглаж анзаараад байдаггүй  бөгөөд түүнд төдийлөн ач холбогдол өгдөггүй байна.   
Та 10 жилийн өмнө ямар байсан вэ? Өөрөөсөө дараах асуултуудыг асуугаад тодорхой хариулаарай.
       
Хүнийхээ хувьд ямар байсан вэ?
Зан чанарын хувьд ямар байсан вэ?Мэргэжил, мэдлэгийн хувьд ямар байсан вэ?
Найз нөхөд, түншлэлийн хувьд ямар байсан вэ?
Таны туршлага, зорилго ямар байсан вэ?
Санхүүгийн хувьд хаана зогсож байна вэ?
Та  анзаарч харж чадсан  уу? 10 жилийн хугацаанд танд маш их өөрчлөлтүүд гарсан байгаа биз.  Бид өнгөрсөн 10 жилд ингэж өөрчлөгдөж чадсан юм бол ирээдүйд ирэх 10 жилийг өөрчилж чадна гэсэн үг. Бид бага байхаас л ирээдүйгээ төсөөлдөг. 
Та яаж төсөөлдөг байсан вэ?  10 жилийн өмнөх төсөөллөө санаж байна уу?
Таны өнгөрсөн үед гарсан шийдвэрүүдээс болж өнөөдөр та ийм хүн болоход (юу хийж, юутай байгаа) хамгийн их нөлөөлсөн нь аль нь болохыг эргэцүүлээд үзээрэй.  Эдгээр шийдвэрүүдийг та өөрөө л  гаргасан. Юу хүсэхээ та өөрөө шийдсэн болохоор бүх зүйл таны гарт байсан.
 
Одоо ч  гэсэн дахин таны гарт байна. Ирэх 10 жилд юу хийхээ, юутай болохоо хэн байхаа, ямар ажил төрөл эрхлэхээ тодорхойлоорой.
 Миний хувьд өөрийн хүсэл мөрөөдөл, төсөөлөл, амьдралын зорилго дээрээ тулгуурлан ирэх 10 жилд юу хийх, юутай байхаа дүрслэн төсөөлж байна. Тэрхүү төслөө бодит болгохоор сурч, хөдөлмөрлөж байна.   
Та төсөөлөл, хүсэл мөрөөдөл маань биелэх болов уу гэж бодож байна уу.
Биднийг итгэл, ухаан 2 маань өнгөрсөн үеэс ирээдүй рүү гаргаж өгөх болно. 
Амьдралдаа тохиолдсон эерэг сайн сайхан үйл явдал, үр дүнг тэмдэглээрэй!!! Үүнээс л  бид урам авч өөртөө улам хүчтэй итгэх болно.

Энэ бүхнийг ярьсны дараа би танд бас хэдэн зүйлийг хэлэхийг хүсч байна. 

 Энэ амьдралаас юу хүсч байгаагаа тодорхой болгоорой

Дуртай амьдралаа бүтээхээсээ өмнө амьдралдаа яг одоо юу өөрчлөхийг хүсч байгаагаа, юунд  яагаад хүрэхийг үнэхээр хүсч байгаагаа ойлгох нь хамгийн чухал юм.

 Өөрийн хүсэл, мөрөөдөл, тэмүүллийг нээгээд амьдралынхаа зорилгыг олоорой

Та олон зүйлд дуртай байж магадгүй, гэхдээ тэд таны амьдралын зорилготой хэрхэн холбогддож байгааг тодруулаарай. Хамгийн дуртай зүйлдээ мэргэшиж түүгээр  мөнгө олоход суралцаарай.

 Өөрийн сайхан  амьдралаа бүтээгээрэй

Аливаа зүйлийг мөрөөдөж төсөөлөх нь хангалтгүй гэдгийг бид бүгд л мэднэ. Мөрөөдөл дээр үндэслэж зорилгоо тодорхойлж түүнд хүрэх төлөвлөгөөгөө гаргах нь чухал юм.!
Одоо үүнийг хийх цаг болжээ!

Дуртай зүйлээ хийж дуртай амьдралаа бүтээе!
Цахим боломжоо ашиглая.