builderall

ЖЭТ ОЛОН УЛСЫН СУРГУУЛИЙГ ЯАГААД СОНГОХ ВЭ?

Салбарын туршлага

Боловсролын салбарт хүүхэдтэй ажилласан 25 жилийн туршлагатай , чадварлаг  багш, мэргэжилтнүүдтэй.

ЭЛСЭЛТ 

Хосолсон хөтөлбөр

Жэт Олон Улсын сургуулийн сурагчид нь Олон улсын Кэмбрижийн хөтөлбөр, Монголын үндэсний цөм хөтөлбөр, Нийгэм сэтгэл зүйн+CASEL хөтөлбөр, Хичээлийн дараах хөгжүүлэх хөтөлбөр зэрэг хөтөлбөрүүдээр хослуулан хичээллэдэг.  
 
Манай төгсөгч нь  Монголын ЕБС-ын гэрчилгээ болон Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кэмбриж хөтөлбөрийн сертификаттай төгсдөг.

Сурагч төвтэй сургалт

Хүүхэд нэг бүрийн авьяас, чадвар, онцлогийг харгалзан багш зөвхөн чиглүүлэх бөгөөд хүүхэд бие даан чөлөөтэй сурч хөгжих, бүтээлчээр сэтгэх, судлах хичээлийн хөтөлбөрөө өөрөө сонгох, хэрэгцээтэй мэдээл, мэдээллийг бүтээлчээр эрж хайх, ашиглах гэх мэт сургалтын үйл ажиллагаа нь бие даасан, чөлөөтэй байдгаараа онцлогтой.

Хүний нөөц

Олон Улсын стандарт сургалтыг удирдан явуулах эрх бүхий мэргэшсэн, туршлагатай гадаад, монгол багш нар хичээлийг удирдан явуулдаг. Багш, мэргэжилтнүүдээ тасралтгүй хөгжүүлэх, тэднийг үнэлэх чанарын тогтолцооны системийг хэрэгжүүлэх байдлаар багш, мэргэжилтнүүд өөрсдийн мэдлэг, чадварыг тогтмол ахиулах боломжийг бүрдүүлсэн.